Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын зургаадугаар багт том оврын ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр 17:42 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, “ZZ4257W324HE1H” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэгт, иргэн Э /50 настай, эрэгтэй/-ийн зүүн талын хөл дарагдсан байсныг ажиллан гаргаж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч ажилласан байна.

Таны сурталчилгаа