Цаг үеийн мэдээ

Монгол Улсад дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх гол системүүд бол “ХУР” болон “ДАН” юм. 

ХУР нь анх 2017 онд төрийн мэдээлэл солилцооны систем хэмээн олон нийтэд танилцуулагдаж байсан бол өнөөдөр Үндэсний хэмжээний мэдээлэл солилцооны систем болон хөгжлөө. 

ДАН нь таныг цахим орчинд таньж баталгаажуулах систем юм. Тус систем нь 2018 онд иргэдийн хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд өнөөдөр 2.1 сая иргэн тус системд бүртгэлтэй байна. 

Энэхүү хоёр системийн тусламжтайгаар өнөөдөр бид төрийн цахим үйлчилгээг гар утас болон суурин компьютероос авах боломжтой болсон. 

Цаашид ХУР болон ДАН системд тулгамдаж буй асуудал, түүний шийдлийг тодорхойлох зорилгоор "Өгөгдлийн интеграци | ХУР & ДАН шийдэл" төр хувийн хэвшлийн уулзалтыг маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны Баасан гарагт зохион байгуулна. 

Таны сурталчилгаа