Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас улсын эмнэлэгт олгох санхүүжилтээ зогсоосон тул өнөөдрөөс эмнэлгүүд төлбөртэй үйлчилнэ гэх мэдэгдэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга М.Нармандахаас тодрууллаа.

Тэрээр:

-Хувийн эмнэлгүүд манай байгууллагатай гэрээтэй ажилладаг. Гэрээгээрээ тоо хэмжээгээ тохирдог. Тэр тоо хэмжээ нь хэтэрчихсэн эмнэлгүүдийг дуудаж, хэтэрчихсэн тоо хэмжээнийхээ асуудлыг цаашид яах вэ гэдэг асуудлаар ярилцаж байгаа. Тэрнээс Монгол Улсын хэмжээнд даатгалын үйл ажиллагаа зогсчихсон, доголдчихсон, иргэдээс мөнгө төгрөг авсан асуудал гараагүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэнтэй холбоотой өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын газар болон Эрүүл мэндийн яамнаас Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, үл ойлголцох асуудлаа шийдвэрлэлээ. Одоогоор эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа. 

Хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, тоо хэмжээг заана. Энэ онд тоо хэмжээ нь хэтэрсэн эмнэлгүүдтэй цаашид хэрхэх вэ гэдэг хэлцэл хийж, гэрээндээ өөрчлөлт оруулж байгаа. Гэрээний дүн тухайн эмнэлгийн чиглэл, нөөц, тоног төхөөрөмжийн хүчин чадлаас шалтгаалдаг. Улсын нэгдсэн эмнэлгүүд бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлээд явж байгаа. Зарим хувийн эмнэлгүүд зөвхөн диализын тусламж үйлчилгээ үзүүлдэг ч юм уу, зарим нь мэс заслаар төрөлжсөн, зөвхөн нүд, шүдний чиглэлд үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд ч бий. Энэ оношны хамааралтай бүлгээрээ манай байгууллагатай гэрээ байгуулж, тоо хэмжээгээ тогтож, санхүүжилтээ аваад явж байгаа.

Таны сурталчилгаа