Цаг үеийн мэдээ

АШУИС-ийн Монгол-Японы эмнэлгээс “Эрүүл мэндийн даатгалын сан зарим нэг тусламж үйлчилгээг санхүүжүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан тул иргэд, үйлчлүүлэгч та бүхэн төлбөртэй үйлчлүүлэх боллоо” гэх утга бүхий мэдэгдэл гаргасан байдаг. Энэ талаар тус эмнэлгийн захирал М.Адилсайхан:

-Эрүүл мэндийн даатгалын сангаас өгсөн мэдээлэлтэй холбоотой үүсэж болох эрсдэлээс сэргийлэн ийм мэдээллийг өгсөн. Тус сангаас амбулаторийн цогц тусламж үйлчилгээг төлбөртэй хэлбэрт шилжүүл, нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй, мөн өдрийн эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээг санхүүжүүлэхгүй гэсэн. Ийм гурван төрлийн эмчилгээний асуудал байгаа. Тэрнээс эмнэлэг бүхэлдээ үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Бусад хэсгийг нь санхүүжүүлж байгаа. Манай эмнэлэг өдөрт 700 гаруй хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр хүмүүст үл ойлголцол учруулахгүй гэдэг үүднээс мэдээлсэн.

ЭМДС, ЭМЯ-наас холбогдох хүмүүс ирж, амбулаторийн тусламж үйлчилгээг цуцална гэж ярьж байсныг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэл өглөө. Тиймээс өмнөх шигээ үнэ төлбөргүй хэвийн үргэлжлүүлэхээр болсон. Манай эмнэлэг өнгөрсөн жил 23 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байсан. Үүний 19.8 тэрбум төгрөгийг ЭМДС-гаас санхүүжсэн. Энэ жилийн тухайд 19 тэрбум төгрөгөө давсан.

Таны сурталчилгаа