Монголын татварын албанаас татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулах, татварын бааз суурийг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд татварын үйлчилгээг чанартай хүртээмжтэй шуурхай хүргэх зорилтын хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдлагуудтай уулзаж санал солилцов.
Уулзалтад ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэн болон ТЕГ-ын удирдлагын баг, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцож, “Монголын Бизнесийн орчны үнэлгээ 2023” болон бусад хэлэлцүүлэг, судалгааны тайлантай танилцлаа.