НӨХӨРСӨГ ТОГЛОЛТЫН ЭХНИЙ ГООЛЫГ Б.ГАРЬДМАГНАЙ, СҮҮЛИЙН ГООЛЫГ ТҮҮНИЙ ХҮҮ ОРУУЛАВ
Шигшээ багийн төлөө амьдралынхаа 15 жилийг зориулж, 35 олон улсын тоглолтод оролцсон үндэсний шигшээ багийн ахлагч асан Б.Гарьдмагнай тоглогчийн замналаа албан ёсоор өндөрлүүллээ.
Зодог тайлах хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Б.Гарьдмагнайгийн найзуудын баг "G5", Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэрээ мөнхөлсөн, одоо тоглож яваа тоглогчдоос бүрдсэн "MGL Team" багууд нөхөрсөг тоглолт хийсэн юм.
Уг тоглолтод "MGL Team" 5:4-өөр ялалт байгуулсан бөгөөд хожлын гоолыг Б.Гарьдмагнайгийн гурван настай хүү Эрхэмбаяр орууллаа. Хоёр хүү нь аавтайгаа сэлгэгдэн талбайд орж тоглосон, үзэгч хөгжөөн дэмжигчид, ар гэр, найз нөхдийн урмыг үг, хүндэтгэлийн алга ташилт гээд энэхүү нөхөрсөг тоглолтын хором мөч бүр Б.Гарьдмагнайд мартагдашгүй дурсамж үлдээсэн нь гарцаагүй. Тиймдээ ч баяр гуниг хосолсон нулимсаа арчиж буй нь олон харагдсан биз ээ.
ДАШТ, Азийн АШТ, Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давж, дээд лигт 4, Холбооны цомд 2, Супер цомд 2 удаа түрүүлсэн гэдэг бол ямар ч Монгол хөлбөмбөгчний хувьд бахархам амжилт. Энэ амжилтыг эхлэлийг тавьж, Б.Гарьдмагнайг хөлбөмбөгийн ногоон талбайд хөтлөн гаргасан "Улаанбаатарын Мазаалайнууд" клубийн ахлах дасгалжуулагч Ц.Энхболдбаатар: "Мазаалайнуудын бахархал Монголын бахархал болж чадсан. Өөрөө мундаг хөлбөмбөгчин учраас аугаа тоглогчдыг бэлтгэж итгэж байна." хэмээн урмын үг хайрлав.
Өөрийн гайхалтай замналыг хойч үедээ өвлүүлэх дасгалжуулагчийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.