Хорт хавдартай тэмцэж буй А.Батцэцэгт зориулсан хандивын тоглолт 9-р сарын 25-нд 19:00 цагаас "Ub palace"-ын концертын их танхимд болох гэж байна. А.Батцэцэг нь хийж буй ажилдаа шаргуу зүтгэгч, амьдралыг үргэлж өөдрөгөөр харж, бусдад үлгэр дуурайлал болсон нэгэн.
Тэрээр 2023 оноос биеийн байдал нь огцом муудаж, тухайн үедээ архаг цус багадалттай гэж оношлогдсоноор маш олон төрлийн эмчилгээ цаг алдалгүй хийлгэсэн ч 2024 онд эцсийн онош нь "цусны үүдэл эсийн хорт хавдар" болох нь тогтоогджээ. Монгол улсад энэ өвчнийг эмчлэн хагалгаанд оруулах боломжгүй тул яаралтай Энэтхэг улсад "чөмөг шилжүүлэн суулгах мэс засал" хийлгэхээр болсон бөгөөд уг хагалгааны 150 сая төгрөгийн зардлыг бүрдүүлэх шаардлагатай болсон аж. Түүний гэр бүлийн хувьд эмчилгээний зардлыг хувиасаа 100 хувь бүрдүүлэх боломжгүй байгаа тул элэг нэг Монголчуудаасаа чин сэтгэлийн хандивт нэгдэхийг хичээнгүйлэн хүсэж байна. Хандивын тоглолтод:
- МУГЖ У.Далантай
- МУГЖ Ж.Алтанцэцэг
- МУГЖ, поп дива С.Наран
- Дуучин Б.Наранцогт
- Бяцхан дуучин Б.Бат- Энэрэл
- МУГЖ Э.Бүрнээбаяр гэх мэт олон уран бүтээлчид оролцоно.
Хандивын данс: 5308176957 Нандин-Эрдэнэ /охин/ Утас: 94316316