ҮР ТАРИАНЫ ХУРААЛТ 83.5 ХУВЬТАЙ БАЙНА
2019 оны аравдугаар сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд 82.4 мянган га-г ангилан хадаж нийтдээ 292.5 мянган га-гаас 361.7 мянган тонн үр тариа, үүнээс 349.6 мянган тонн улаанбуудай, 14.7 мянган га-гаас 189.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 90.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 83.5 хувь, хүнсний ногооны хураалт 94.7 хувь, төмсний хураалт 98.3 хувийн явцтай байна. 2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.0 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн байна. Урьдчилсан балансаар энэ жил 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах юм.