Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Монголын үндэсний хараагүйчүүдийн холбоотой хамтран 2 дахь жилдээ "СЭТГЭЛИЙН ГЭГЭЭ" өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, МҮХХ-ны Нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар үг хэлэв.
“Сэтгэлийн гэгээ” сайн үйлсийн өдөрлөгийн үеэр ЭХЭМҮТ-ийн Эх, барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Сургалт сурталчилгааны албанаас хараагүй ба харааны бэрхшээлтэй иргэдийн биеийн жингийн индексийг тодорхойлох, дотрын эмчийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ, жирэмслэхээс хамгаалах аргад хамруулах, хамгаалах хэрэгсэл олгох, жирэмсний хяналтад эрт орохын ач холбогдол, жирэмсний аюултай шинж, тэмбүүгийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, олон нийтэд түшиглэсэн хүүхдийн өвчний цогц менежмент /хатгалгаа, суулгалт, осол гэмтэл/-ийн зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тус үйл ажиллагаанд 22-65 насны 136 харааны бэрхшээлтэй иргэд хамрагджээ. Харааны бэрхшээлтэй иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд заавал нэг хүн дагуулж явах, очиж үзүүлэхэд бэрхшээлтэй байдаг тухайгаа ярьж, ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа ЭХЭМҮТ-ийн хамт олонд талархал илэрхийллээ.ЭХЭМҮТ-өөс энэхүү үйл ажиллагааг цаашид уламжлал болгон зохион байгуулах юм.