Цаг үеийн мэдээ

2019.11.01 БААСАН ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР 

  • Үс засуулвал : Эд мал арвижна
  • Наран ургах, шингэх : 07.36 - 17.38 
  • Барилдлага : Идэр
  • Шүтэн барилдлага : Мунхрахуй 
  • Суудал : Мод 

Аргын тооллын 11 сарын 1. Сугар гараг. Билгийн тооллын 5. Гар одтой хар бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 

Таны сурталчилгаа