Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөнгөж сая хуралдаж дууслаа. Уг шүүх хуралдаанаас Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, дөрвөн жил хорих ял оноожээ.
 
Шүүхийн тогтоолоор Ц.Сандуй, А.Ганбаатар нарын ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх хангаж шийдвэрлэлээ.

Таны сурталчилгаа