Унгар улсын нийслэл Будапешт хотноо 23 хүртэлх насны ДАШТ үргэлжлэн явагдсаар байна. Эрэгтэй бөхчүүд хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн бол эмэгтэй тамирчдаас өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, залуучуудын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Тэрбээр өчигдөр хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучууд, 23 хүртлэх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий медальт Казахстаны Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялав. Өнөөдөр Ө.Пүрэвсүрэн шигшээ барилдаанд Японы Мисүзү Ёномототой хүч үзнэ.
Мөн Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б.Хонгорзул 57 кг-ын жинд дагаж барилдахаар болсон байна.
Зочин
2020-09-28
хэдэн цагаас барилдах вэ. шууд үзэх линк байна уу.
Зочин
2020-09-28
баяр хүргье ээ мундаг