Унгар улсын нийслэл Будапешт хотноо 23 хүртэлх насны ДАШТ үргэлжлэн явагдсаар байна. Манай эрэгтэй бөхчүүд хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн бол эмэгтэй бөхчүүдээс Залуучуудын ДАШТ -ий мөнгө, өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Нандинцэцэгийн Анударь хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэрбээр хагас шигшээд “Будапешт-2018” насанд хүрэгчдийн дэлхийн аварга Японы Харүна Окүнотой хүч үзэв. Энэ жил Таллинд болсон залуучуудын ДАШТ-д шигшээд барилдсан тэд Будапештийн хагас шигшээд дахин таарч 0:4-өөр ялагдлаа. Н.Анударь АНУ-ын Кэй Тэйлор, Беларусийн Катарина Пискуская нарын ялсантай өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана.