Цаг үеийн мэдээ

2019.11.02 БЯМБА ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР 

  • Үс засуулвал : Өнгө зүйс сайжирна 
  • Наран ургах, шингэх : 07.38 - 17.37 
  • Барилдлага : Идэр 
  • Шүтэн барилдлага : Хуран үйлдэхүй 
  • Суудал : Хий 

Аргын тооллын 11 сарын 2. Санчир гараг. Билгийн тооллын 6.Суулга одтой харагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 

Таны сурталчилгаа