Унгар улсын нийслэл Будапешт хотноо 23 хүртэлх насны ДАШТ өчигдөр өндөрлөлөө. Эрэгтэй бөхчүүд хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн бол эмэгтэй тамирчдаас өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, залуучуудын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдлаа.
23 хүртэлх насны Азийн аварга, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий алт, хошой хүрэл, “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын залуучуудын хошой, өсвөр үеийн таван удаагийн аварга, Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн Будапештийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэв. Энэ нь Монголын бөхчүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-ээс үзүүрлэсэн хоёр дахь амжилт юм .
Тэрбээр шөвгийн наймд 2016 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Беларусийн Надья Драгуноваг цэвэр, хагас шигшээд Казахстаны ихэр эгч дүүсийн нэг, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн өсвөр үе, залуучууд, 23 хүртлэх нас, насанд хүрэгчдийн медальт Мадина Бакбергеноваг 7:0-ээр ялсан. Тэгвэл шигшээ барилдаанд Бүх Японы аваргын мөнгө, хүрэл медальтай Мисүзү Ёномотод 0:11-ээр ялагдаж үзүүрлэлээ.
13 настайгаас хойш өсвөр үеийн УАШТ-д таван жил дараалан аваргалж дахин давтагдашгүй амжилтыг үзүүлсэн түүний хувьд Монголын чөлөөт бөхийн хүрээнийхэнд хар багаасаа танигдаж эхэлсэн. Өдгөө 19 настай Ө.Пүрэвсүрэнд “U-23”-ын дэлхийн аваргад дахиад дөрвөн жил барилдах нас байна.
Хонгор нутгаас шилдэг залуу тамирчдыг бэлтгэн гаргаж буй Совдын Мөнхдуулдах багшид баяр хүргэе.