Цаг үеийн мэдээ

2019.11.04 ДАВАА ГАРАГ 

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР 

  • Үс засуулвал : Нас уртасна 
  • Наран ургах, шингэх : 07.41 - 17.34 
  • Барилдлага : Идэр 
  • Шүтэн барилдлага : Нэр өнгө 
  • Суудал : Шороо

Аргын тооллын 11 сарын 4. Сумъяа гараг. Билгийн тооллын 8. Гоё хүүхэн одтой хөхөгчин могой өдөр . Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одосод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 

Таны сурталчилгаа