Дэлхийн боксын зөвлөл буюу /WBC/ 57 дахь конгрессоос өнгөрсөн сард АНУ-ын Гари Рассельд нэгэн даалгавар өгсөн билээ. Уг конгрессоос түүнийг Н.Төгсцогттой тулаан хийхийг үүрэг болгосон.
Тэгвэл Гари Расселийн багаас Н.Төгсцогтод тулааны албан ёсны гэрээгээ явуулсан байна. Уг нь хоёр тулаанч тавдугаар сард тулалдах хуваарьтай байсан боловч Г.Расселийн тал янз бүрийн шалтаГ заан, тоглохгүй байсан юм. Н.Төгсцогт болон Г.Расселийн тулааны тов тун удахгүй гарна.