Цаг үеийн мэдээ

2019.11.05 МЯГМАР ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.42-17.33
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Төмөр 

Аргын тооллын 11 сарын 5, Ангараг гараг. Билгийн тооллын 9, Тооно одтой, улаан морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бай бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

 

Таны сурталчилгаа