Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын Ази тивийн Залуучуудын АШТ Улаанбаатар хотноо “Буянт Ухаа” спортын ордонд арваннэгдүгээр сарын 10-17-нд зохион байгуулагдах гэж байна. Монголын боксын холбоо Азийн боксын холбоо /ASBC/-той  хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд Ази тивийн 30 гаруй орны залуу боксчид 20 жинд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. 

Манай улсаас 16 тамирчин эх орноо төлөөлөн тулалдана.

Эрэгтэйчүүдийн

49 кг-д Э.Сүхбат,

52 кг-д Б.Алтантулга,

57 кг-д Т.Энхтөр,

60 кг-д О.Тулга,

64 кг-д А.Жандос,

69 кг-д Ц.Луваанжалбуу,

75 кг-д Б.Гантулга 

Эмэгтэйчүүдийн

48 кг-д Б.Жанаргүль,

51 кг-д А.Хулан,

54 кг-д Б.Золжаргал,

56 кг-д О.Есүгэн,

60 кг-д Г.Бадмаараг, 

69 кг-д Э.Намуун,

75 кг-д Ц.Намуун-Урсгал нар оролцоно.

Мөн охидын хүнд жин /81, +81 кг/-д хоёр тамирчинг нэмж өрсөлдүүлэхээр бэлтгэлийг нь базааж байгаа аж.

Таны сурталчилгаа