Цаг үеийн мэдээ

УИХ дахь байнгын хороод өнөөдөр хуралдаж байна. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэллээ. Тус хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Дөнгөж сая Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудал хэлэлцэгдэж дууслаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бөгөөд түүний хүсэлтийн дагуу санал хураахад, гишүүдийн ихэнх нь дэмжсэнээр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

 

 

Таны сурталчилгаа