Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Нэг өрх-нэг хамт олон” сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Сургалтад Онцгой байдлын газар, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги, Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид болон ар, гэрийнхэн хамрагдсан юм.
ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төв -113 дугаар ангийн сэтгэл зүйч-нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Ц.Энхтуяа сургалтыг удирдан явуулж, хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, гэр бүлийн найрсаг харилцааг бэхжүүлэх талаар сэтгэл зүйн заавар, зөвлөгөө өгч ажилллалаа.
Энэ үеэр “Халамжит хань”, “Үлгэр жишээч гэр бүл”-үүдийг хамт олны саналаар шалгаруулсан юм.
“Халамжит хань”-аар Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч С.Мөнхбат, “Үлгэр жишээч гэр бүл”-ээр Гал түймэр унтраах улсын хяналтын байцаагч, ахмад Д.Энхбат нар тодорлоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.