УИХ дахь байнгын хороод өнөөдөр хуралдаж байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлсэн бөгөөд тус хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
Дөнгөж сая Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал хэлэлцэгдэж дууслаа. Түүнээс өмнө Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол байнгын хорооны гишүүдийн санал хураалтаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Ийнхүү Монгол Улсыг ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д оруулсан үндэслэлээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцож байгаа юм.