Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг World military games буюу Дэлхийн цэргийн спортын VII их наадам БНХАУ-ын Wuhan хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадамд дэлхийн 109 орны 9300 гаруй тамирчид өрсөлдлөө мөн олимпийн өмнөх жил зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ дэлхийн шилдгүүд хуран чуулсан өндөр зэрэглэлийн наадам болж өндөрлөсөн байна
.
Дэлхийн цэргийн спортын VII их наадамд Монгол Улсын багийн ахлагчаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилгээр ахлуулсан нийт 108 хүний бүрэлдэхүүнтэй спортын 10 төрлөөр /байт харваа, бокс, буудлага, жүдо бөх, чөлөөт бөх, хөнгөн атлетик, таеквондо, дугуй, сагсан бөмбөг, бадминтон/ оролцсон. Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсыг төлөөлж МУ-ын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд CISM-ыг зохион байгуулсан орны урилгаар хүрэлцэн ирж оролцсон юм
Дэлхийн цэргийн спортын VII их наадамд Монгол Улсаа төлөөлөн Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооны баг тамирчид амжилттай оролцож алтан медаль-1, мөнгөн медаль-3, хүрэл медаль-5, нийт 9 медаль хүртэж, Дэлхийн 109 орноос медалийн тоогоор 17 дугаар байрт шалгарсан түүхэн амжилтыг гаргалаа.
Бидэнд амжилт гаргах нөөц бололцоогоор хангаж бүхий л талаар тусалж дэмжсэн Батлан хамгаалах яамны удирдлага, хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “АЛДАР” СПОРТ ХОРОО