Цаг үеийн мэдээ

2019.11.06 ЛХАГВА ГАРАГ 

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулахад: Өвчин өчүүхэн ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.44-17.31
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Огторгуй

Аргын тооллын 11 сарын 6, Буд гараг. Билгийн тооллын давхарласан 9, Чөдөр одтой, улаагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

 

Таны сурталчилгаа