Цаг үеийн мэдээ

БЛИЦ ЯРИЛЦЛАГА

                     Тэр нийтийн дууны урлагт томоос том орон зайг бий болгож орж ирсэн хөдөлмөрч бүсгүй. Тэр дуулсан дуу болгоноо хүний ам дамжин аялдаг болгож чаддаг авьяаслаг дуучин. Тэр эх орныхоо 21 аймаг, сумд болон хилийн чанадад нийт 400 гаран тоглолтыг хийж чадсан зүтгэлтэй бүсгүй.

1. Зочин:  Э.Чулуунчимэг

2. Орд– онцлог шинж?

            - Үхрийн ордных.  Бэрхшээлд торохгүй урагшаа тэмүүлдэг шинж чанар нь надад тохирдог.

 3. Мэргэжил?

            - ДУУРИЙН ДУУЛААЧ БОЛОН БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН мэргэжилтэй. Одоогийн байдлаар урлагтаа үнэнч явж байна. Ирээдүйд аялал жуучлалын чиглэлээр хийе гэж бодсон юм их бий. Зах зухаас нь задалвал жуулчны баазтай болж, соёлын аялал жуулчлалд өөрийнхөө чадах хэрээр хүч хөдөлмөрөө зориулна даа.

4. Өдрийн дадал?

            - Өдөр бүр заавал нэг бүтээлч зүйл амжуулах төлөвлөгөө гаргаж, түүнийгээ хийж дуусгаж байж санаа амардаг.

 5. Ажлын төлөвлөгөө хэрхэн гаргадаг вэ?

            - Хийх ажлаа жил жилээр нь тийм тоймтой том зүйл хийнэ гэж төлөвлөгөө гаргадаг. Харин жижиг хэмжээний ажлууд тухайн цаг үеэс хамаарч долоо хоног тутамд эсвэл өдөр тутамд ихэвчлэн гардаг.

6. Шинэ ажил эхлэхдээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

            - Зориглосон л бол зүтгэ, чамд өөр сонголт байхгүй гэж өөртөө хэлдэг.

7. Ажлын талбарт хамгийн их хэрэглэдэг зүйлс?

            - Урлагийн хүнд маш олон  зүйлс хэрэг болдог шаардлага өндөр мэргэжил юмуу даа. Нэг уран бүтээлийн ард гаргахын тулд олон газар руу маш түргэн хугацаанд явдаг учраас нэгдүгээрт машин анхдагч туслах. Мэдээж өөрийн биеэр очиж амжихгүй бол ярих шаардлага гарна. Тэгэхээр утасгүйгээр ажлаа төсөөлж боломгүй. За тэгээд дуучин хүний заавал хэрэглэх зүйлийн нэг бол микрафон.  Тэгээд индүү гээд л эхэлнэ дээ... /инээв/

8. Өөрөөрөө бахархсан ажил, бүтээн байгуулалт?

            - Үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан уран бүтээл бүхнээрээ бахархдаг.  Жишээ нь "Зүгээр л инээмсэглэ" дуу байна.  Эмэгтэй хүн бүрт өөрийгөө хайрлах , бусдыг хүндлэх энэрэх гайхалтай мэдрэмжийг өгсөн сайхан уран бүтээл болсон гэж боддог. Ер нь уран бүтээлч хүний бүтээл бүхэн амжилт дагуулна гэж байхгүй.  Цаг зав гаргаж  хийсэн мөртлөө хүнд хүрч чадаагүй бүтээл маш их байдаг.  Мөн сонгосон мэргэжилдээ маш их хайртай, мэргэжлээрээ бахархдаг.  

 9. Ашигладаг апп?

            - Note, Facebook messenger, Gmail, Pinterest.

 10. Одоогийн байдлаар ямар төрлийн хэчнээн бүтээлийн ард гарсан бэ?

            - Нийтийн дууны салбарт 7 цомог, 100 гаруй уран бүтээл гаргасан байна. Гэхдээ энэ яг нарийн тоо биш. Цаг зав зарцуулж тоолж үзээгүй юм байна.

 11. Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

            - "Хайр хаанаас ирнэ вэ?", "Ихэмсэг бардам" дуунууд дээр ажиллаж байна. Тун удахгүй сайхан уран бүтээлүүд үзэгч сонсогчдын сонорыг баясгах болноо.

12. Аз жаргалтай мөч гэсэн дүгнэлтэд юуг хамруулж ойлгодог вэ?

            - Хийж бүтээх зүйлтэй байж,  хамгийн ойр дотно байдаг хүмүүстэйгээ сэтгэл хангалуун байх шиг аз жаргал хаана ч үгүй.

13. Төлөвлөсөн ажлууд таниас шалтгаалж амжилттай, амжилтгүй болдог шалтгаанаас нэрлээч?

            - Заримдаа олны танил байх ашигтай шүү,  зарим ажлыг маш хурдан бүтээдэг. Цаг наргүй хэдэн цагаар ч үргэлжлэх нь мэдэгдэхгүй ажлууд ихэнхидээ байдаг болохоор товлосон цагаа барьж чадахгүй хоцрох, ажлаас хожигдох үе маш их байдаг. Гэхдээ би хийнэ гэсэн зүйлээ хийж байж л санаа амардаг зантай.

 14. Таны дуртай болон дургүй дүрэм?

            -  Дуртай дүрэм -Эмэгтэй хүн эмэгтэйлэг л байх ёстой.  Дургүй дүрэм - Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино .

16. Ойрын зорилго? Холын мөрөөдөл?

            - Оноос өмнө часхийсэн нэг гоё клип хийнэ.  Холын мөрөөдөлд мөн ч олон зүйл багтаж байгаа  даа. Та бүхэндээ хийж л харуулья.

17. Таныг зэвүүцүүлдэг болон дуртай зан чанар?

            - Хэт амбицлахад маш дургүй. Хүн байгаараа л энгийн  байх сайхан.

18. Сэтгэлд тань үлдсэн бусдын хэлсэн сайхан үгс?

            - Анхныхаа дууны тэмцээнд орж байхад тэр тэмцээний шүүгчээр Ардын жүжигчин Г.Хайдав багш ажиллаж байсан юм. Тэмцээний дараа Г.Хайдав багш "Миний охин заавал СУИС-д ороорой, дуучин болно шүү" гэж захиж байсан.  Тэр үгс намайг урлагт эргэлт буцалтгүй хөтлөх хүч, зорилгыг өгсөн дөө.

19. Таны төсөөллөөр арван жилийн дараах та?

            - Сайхан уран бүтээлч, сайн ээж, сайн хань, хөдөлмөрч завгүй бүтээлч эмэгтэй болсон байна гэж төсөөлдөг.

20. Хүч тэнхээгүй болсон үедээ өөртөө юу гэж хэлдэг вэ?

            - Бусад хүн чадаж байгаа зүйлийг би яагаад чадахгүй гэж...

21. Бүсгүйчүүддээ хэлэх үг?

            - Өөрийгөө үргэлж тордож, цэцэглүүлж, өөрийн орон зайгаа хамгаалж яваарай. Чи ахиж давтагдагүй цор ганц бурхны бүтээл шүү.                                                               

Баярлалаа танд амжилт хүсье!

 

Таны сурталчилгаа