Цаг үеийн мэдээ

2019.11.07 ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх: Хүчин төгсөх 
  • Барилдлага: Хүчин төгсөх 
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
  • Суудал: Ус

Аргын тооллын 11 сарын 7, Бархасвадь гараг билгийн тооллын 10, Шувуун хушуут одтой, шар бич өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэйтул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 

Таны сурталчилгаа