Цаг үеийн мэдээ

2019.11.08 БААСАН ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН

ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
  • Наран ургах, шингэх: 07.47-17.28
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Уул

Аргын тооллын 11 сарын 8, Сугар гараг. Билгийн тооллын 11, Могойг хүлэгч одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн үйл авах, лусыг тахих, хагагаа хийлгэх,, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 2 цаг 47 минутад эхэлнэ. 

Таны сурталчилгаа