БНСУ- руу Korean Air-ийн нислэгээр зорчиж явахдаа ёс бус үйлдэл гаргаж онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн ҮХЦ-ийн дарга Д. Одбаяр нь 52 настай, 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, 1997 онд Энэтхэгийн эрх зүйн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
1987-1989 онд Дорнод аймгийн Пионерын зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч,
1990-1991 онд МХЗЭ-ийн Гүйцэтгэх хороонд Тэргүүлэгч гишүүн,
1991-1992 онд Монголын залуучуудын холбоонд Хяналтын зөвлөлийн дарга,
1997-1998 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч,
1998-2000 онд Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар тус тус ажиллажээ.
Улмаар 2004-2008, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2004-2006, 2010-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан байна.
2013-2016 онд “Альтернатив энерги” ХХК-д зөвлөх
2016 онд ҮХЦ-ийн гишүүн
2017 оноос ҮХЦ-ийн дарга албан тушаалаар ажиллаж байна.
Д.ОДБАЯРЫН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ 2018 ОНЫ БАЙДЛААР:
- ӨӨРИЙН ОРЛОГО- 47 САЯ ₮
- ГЭР БҮЛИЙН ОРЛОГО - 39 САЯ ₮
- ОРОН СУУЦ - 3 ОРОН СУУЦТАЙ. 320 САЯ ₮
- ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ - 50 САЯ ₮
- ХАДГАЛАМЖ – 41 САЯ ₮
- АВЛАГА- 188 САЯ ₮
- КОМПАНИ – “РЕМИКОН” ХХК-д 63% -ийг эзэмшдэг байна.