Цаг үеийн мэдээ

2019.11.10 НЯМ ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР 

  • Үс засуулвал : Жаргал ирнэ
  • Наран ургах, шингэх : 07.50 - 17.26
  • Барилдлага : Үхэх 
  • Шүтэн барилдлага : Өтлөх үхэхүй
  • Суудал : Хий 

Аргын тооллын 11 сарын 10. Адъяа гараг. Билгийн тооллын 13. Дэлгэрүүлэгч одтой цагаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 

Таны сурталчилгаа