Цаг үеийн мэдээ

 

 

 

2018 оны байдлаар Монгол улсад үүрэн холбооны хэрэглэгч 3,886,167, дата хэрэглэгч 2,625,685, ухаалаг утас хэрэглэгч 2,439,236 мөн интернэт хэрэглэгчийн тоо 2,910,000 байна. Монгол улсад 15-60 насны 10 хүн тутамын 8 нь буюу 1,7 сая хүн ямар нэгэн хэлбэрээр сошиал медиа ашиглаж байна. Сүүлийн 5 жилд 338 хүүхэд дэлгэцийн донтох өвчнөөс болоод сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандсан байна.Иймд цахим хэрэглээг бууруулж хүүхдэдээ үлгэр ярьж өгөхийг залуучуууд уриалж байна.
Хүүхдэдээ өдөр бүр үлгэр ярьж өгсөнөөр:
1. Хүүхдийн сэтгэн бодох чадвар сайжирна.
2. Орой унтахдаа утас,цахим тоглоом тоглох бус ном унших дадал хэвшил бий болно
3. Залуу гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ.
4. Гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэнэ.
5. Хүүхэд өөрөө ном унших сонирхол, сэдэл төрөхөөс гадна
Ёс суртахуун,өв уламжлал,ураг, удмын боловсрол олгох,эх оронч сэтгэлгээг бий болгоход үлгэрийн ач холбогдол нэн чухал байна гэж Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. 

Таны сурталчилгаа