Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар замын түгжрэлийг бууруулах талаарх гурван саналыг хэлэлцжээ.
Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр өдөр болгох, ажлын өдрийн өглөө, оройны оргил цагаар ачаа тээврийн машиныг явуулахгүй байх, дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг тэлэх талаар ярилцсан байна.
Уг асуудлыг хэлэлцээд дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох, ажлын өглөө, орой тээврийн машиныг явуулахгүй байх хоёр санал нь дэмжигджээ. Удахгүй тус саналыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар өргөн барьж хэлэлцүүлэх юм.
Хэрэв НИТХ-аар дэмжигдвэл:
Даваа гарагт 1, 6, 3, 8
Мягмар гарагт 2, 7, 4, 9
Лхагва гарагт 3, 8, 5, 0
Пүрэв гарагт 4, 9, 1, 6
Баасан гарагт 5, 0, 2, 7 -оор төгссөн дугаартай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар саналдаа тусгажээ.
Зочин
2020-09-28
bitgii **** *****nuudaa
Зочин
2020-09-28
***** ******nuudaa ****