МУГЖ Т.Ариунаа Буянт-Ухаа цогцолборт “Тэнгэр шиг бай” тоглолтоо нижгэр хийж фэнүүддээ бэлэг барьлаа. Зохион байгуулалт, өнгө гэрэл, тайз чимэглэлийг хувьд Монголд болж байгаагүй тоглолт хийсэн гэхэд хилсдэхгүй бизээ. Тоглолтын ивээн тэтгэгчээр Номин Холдинг болон Ноёд групп компаниуд ажиллажээ.
Тоглолтын үеэр “Хань минь үргэлж дэргэд байгаарай” хэмээх дуун дээр Т.Ариунаагийн нөхөр, Ноёд группын захирал Г.Буяндорж тайзнаа гарч ирэн эхнэртээ сюрприз барьж тэд хамдтаа бүжиглэж дууллаа. Тэрээр тайзнаа гарахдаа эхнэртээ зориулж 1000 цэцгийн цуглуулга бүхий баглааг бэлэглэсэн бөгөөд мөн алс хол Канадаас тэдэнд хүү нь дэлгэцээр мэндчилгээ хүргэсэн юм. Хүүгийнх нь сюрприз Т.Ариунаа, Г.Буяндорж нарын сэтгэлийг ихэд хөдөлгөж, хоёул баярын нулимс унагаж байлаа.
Энэ үеэр Т.Ариунаа нөхөртөө хандаж “Чи минь үргэлж дэргэд минь байгаарай, хэсэг холдон алдсан шүү, дахиж битгий тэгээрэй” хэмээн хэлж байсан юм. Хэсэг холдон алдсан гэдэг нь бизнесийн шугамаар гүтгэгдэн нөхөр нь хэцүү нэртийн хаалга татангаа алдсан хүнд хэцүү үеэ хэлж буйг уншигч та гадарлаж буй биз ээ. Тухайн үед Т.Ариунаа хөлөө хүрэх газар хүртлээ гүйж, хэн нэгэнд сөгдөж мөргөхөд ч бэлэн, тийм л хайрынхөө төлөө яахаас ч буцахгүй дайчин эмэгтэй гэдгийг олон хүн мэдсэн гэдэг.
Хайр гэдэг хэзээ ч хуучрашгүй, хайр гэдэг хамгаас хүчтэй. Энэ үгний эзэн бол яах аргагүй дуучин Т.Ариунаа юм.
Зочин
2020-09-28
хэлмэгдсэн ч юм байхгүй ээ. буяндорж залилан хийсэн