Цаг үеийн мэдээ

"Нийслэлийн орон сууцны корпораци" ХК нь Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх зарчмаар газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулах гэж байна. Газар чөлөөлөлтын ажлыг хийхдээ гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй газарт газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлэх юм байна. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн 5-н дэд төв, Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан барилгажуулах төслийн 19-н байршил буюу нийт 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт иргэд хамрагдах боломжтой.  Иргэд газраа орон сууцаар солих боломжтой бөгөөд өнөөдөр буюу 11 сарын 11-нээс эхний ээлжинд иргэд орон сууцанд орох хүсэлтээ бичин Нийслэлийн Орон сууцны корпорацид өгснөөр, хүсэлтийг шалгаж хариу илгээх юм. Өмнө иргэд зөвхөн түрээслэх чиглэлээр орон сууцанд хамрагддаг байсан. Харин одоо иргэдрүү чиглэсэн "Түрээслээд өмчлөх" шинэ хэлбэрийг сонгох боломжтойг "НОСК"-аас иргэддээ дамжууллаа.

Газрыг орон сууцаар солих байршлууд:

  1. Сонгинохайрхан дүүрэг 7,8,9,10,28-р хороо Баянхошуу дэд төв
  2. Чингэлтэй дүүрэг 14,18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв
  3. Сүхбаатар дүүрэг16,17-р хороо Дамбадаржаа дэд төв
  4. Чингэлтэй дүүрэг 10,11,12,13-р хороо Дэнжийн 1000 дэд төв
  5. Баянзүрх дүүрэг 9,17,19,24-р хороо Шар хад дэд төв
  6. Сүхбаатар дүүрэг 9,10,11,12-р хороо Орон суууцны 7-р хороолол
  7. Баянзүрх дүүрэг 2,4-р хороо Мамба дацан
  8. Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо орон сууцны 14-р хороолол
  9. Баянзүрх дүүрэг 12-р хороо  Чулуун овооны тойргоос хууль сахиулах их сургууль орчим
  10.  Сонгинохайрхан дүүрэг 1,2,20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
  11. Чингэлтэй дүүрэг 9,10,11-р хороо дэнжийн 1000 орчим "В" хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн хойд тад "Г" хэсэгчилсэн талбай орж байна.

 

 

Таны сурталчилгаа