Өчигдөр Монголын Волейболын Холбооны 2024 оны ээлжит чуулган боллоо. Чуулганаар тус холбооны шинэ удирдлага буюу 10 дахь Ерөнхийлөгчөөр Багануур ХК-ий Ерөнхий захирал, Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүн, Дашдаваагийн Түвшинжаргалыг сонголоо.
Мөн волейболын холбооны хөгжлийг ахиулах, хамтарсан удирдлага хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, аймаг дүүргийн салбар холбоодыг чадавхжуулах чиглэлээр холбоодын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан байна.
1957 онд үүсгэн байгуулагдсан, Монголын ууган спортын холбоодын нэг Волейболын Холбооны Ерөнхийлөгчөөр дараах зүтгэлтнүүд ажилласан түүхтэй.
М.Дүгэрсүрэн (Гадаад Явдлын Яамны сайд) 1957-1959
Б.Балдоо (МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн Ухааны Институтийн захирал) 1959-1976
Б.Цэнд-Аюуш (Статистикийн Төв Газарын дарга 1976-1990
Д.Содном (Засгийн Газрын Ерөнхий сайд) 1990-1996
Т.Баярхүү (Монсоник ХК, Захирал) 1996- 1997
С.Ламбаа (УИХ-ын гишүүн) 1997-2000
Х.Бадамсүрэн (МонРосЦветмет, Ерөнхий захирал) 2000–2011
Ц.Баярбаатар (ТЭЦ-4 Ерөнхий захирал) 2011-2020
Ц.Чингарьд (Бизнесмен, зүтгэлтэн) 2020-2024