Цаг үеийн мэдээ

Иргэн Б. Болороо ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн тулд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандан захидал бичсэн. Гэвч цаг бусаар амиа алдсан нөхрийнх нь хэрэг шийдэгдэхгүй удсан учраас тэрээр Сүхбаатарын талбайд суулт зарлаж өчигдрөөс эхлэн тэмцлийн хэлбэрээ өлсгөлөн болгож байгаагаа мэдэгдсэн. 

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд У. Хүрэлсүх өөрийн биеэр Сүхбаатарын талбайд ирж, иргэн Б. Болороотой уулзаж " Энэ хэргийг анхааралдаа авсан, өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц. Нямдоржтой уулзаж үүрэг даалгавар өгнө" гэдгээ хэллээ. 

Энэ үеэр иргэн Б. Болороо шаардлагыг хүлээн авч Сүхбаатарын талбайд зарласан тэмцлээ зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. 

Түүнчлэн Б. Болороо хэлэхдээ: "Өнөөдөр шаардлагыг маань хүлээж авч байгаа учраас суултаа зогсоож байна. Гэвч энэ сарын 15-ны дотор Ерөнхий сайдын хэлсэнчлэн Хууль зүйн сайд арга хэмжээ авч ажиллахгүй бол дахин суултаа эхлүүлнэ" гэдгээ хэллээ.  

 

Таны сурталчилгаа