Цаг үеийн мэдээ

2019.11.14 ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР 

  • Үс засуулвал : Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх : 07.56 - 17.20
  • Барилдлага : Үл тохирох 
  • Шүтэн барилдлага : Авахуй
  • Суудал : Огторгуй

Аргын тооллын 11 сарын 14. Бархасбадь гараг. Билгийн тооллын 17. Чөлөөт эх одтой хөхөгчин туулай өдөр. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр,луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. 

Таны сурталчилгаа