Цаг үеийн мэдээ

2019.11.15 БААСАН ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН

ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Наран ургах, шингэх: 07.57-17.18
  • Барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Ус

      Аргын тооллын 11 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 18, Гөрөөсөн толгой одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахай, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа