Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 40 автобус өнөөдрөөс явж эхэллээ. Захын хорооллын 33 чиглэлд 29 сургуулийн 2-5 дугаар ангийн сургачдыг сургуульд нь хүргэх бөгөөд автобус тус бүрт сургуулийн нийгмийн ажилтан явах юм.
Хонхор, Орбит, Баянхошуу, Долоон буудал, Буянт-Ухаа, зэрэг Улаанбаатар хотын захын хороололд 24 автобус, хотын төвд 16 автобус хөдөлгөөнд оролцон 29 сургуулийн гурван мянга гаруй сурагчдыг хоёр ээлжээр зөөх юм. Сургуулийн автобус сурагчдыг өглөө, өдөр, орой, хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх бөгөөд автобуснуудыг хаягжуулах, хяналтын камер суулгах, мөн байршил тогтоогч чип суулгажээ. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ хаана яваа, давтлага сургуулиасаа хоцорсон эсэхийг хянах боломжтой.
Сурагчдын автобус явуулснаар замын түгжрэлийг буруулах, бага ангийн хүүхдүүд сургуульд явахын тулд автобусны буудал руу хол алхдаг, 2-3 цаг автобус дамжин явдаг гэх мэт хүндрэлийг шийдэж байна. Сургуулийн автобус өглөө, өдөр гэсэн 2 ээлжээр явах ба эхний автобус 7 цагт зогсоолдоо очин хүүхдүүдээ авна.
16-40 хүний суудалтай автобусуудыг үйлчилгээнд гаргаж байна. Мөн автобуснууд буудал болгон дээр зогсон хүүхдээ авч байгаа бөгөөд цаашдаа тогтсон 3-4 цэг байгуулах юм.
Дашрамд дуулгахад нийт жолоочдоо бяцхан зорчигчдыг тээвэрлэж буй эдгээр автобуснуудад зам тавьж өгч байхыг уриалж байна.