БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон марафонд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдлөө. Тэмцээний хагас марафон буюу 21 км-ийн зайг Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртлээ. Тэрээр "Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд тоосоо өргөсөн Монголын шилдэг марафончдын нэг билээ.
Харин бүтэн марафон буюу 42 км-ын зайд Г.Ганцэцэг 12 дугаар байрт орж Бостон марафонд уралдах эрхээ авлаа.
2024-09-29
Дүү нартаа баяр хүргэж, амжилт хүсье👏👏👏