Цаг үеийн мэдээ

Олон төрлийн хавдрын өвчлөлүүдийн дунд эмэгтэйчүүдэд  дийлэнх тохиолддог хавдар бол умайн хүзүйн хорт хавдар байдаг. Уг нь тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж, эрт илрүүлж чадваас бүрэн эмчлэгдэх боломжтой юм. Харин нас баралтын гол шалтгаан иргэдийн алддаг гол нэг дутагдал бол хэт оройтсон үед нь эмнэгийн байгууллагат хандаж оношлуулах байдаг.

Дэлхий дээр жилд  шинээр умайн хүзүүний өмөнгийн 570,000, Монголд 400 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг байна. Эдгээр шинэ тохиолдлын 40 хувь нь хожуу үе шатандаа оношилогдсоор байна. Энэ нь жилд дунджаар  150 орчим хүн умайн хүзүүн өмөнгөөр нас барж байгаа гэсэн үг юм.  Хөгжингүй орнуудын хувьд энэ асуудал шийдэгдсэн бол хөгжиж байгаа орнуудын хувьд тулгамдсан асуудал хэвээр байна.

Тэгвэл ирэх 2020 онд умайн хүзүүн хорт хавдраар өвчлөх магадлал бүхий 35, 45 настай эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүйгээр шинжилгээнд хамруулахаар болжээ.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар умайн хүзүүн өмөнгөөр өвчлөх магадлал бүхий насны эмэгтэчүүдийг 100 хувь гэж авч үзэхэд тэдний 70 хувийг эмчлэх, эрт илрүүлэгт хамруулж чадсан байх нь энэ өвчний эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж үздэг байна. Умайн хүзүүг хорт хавдрыг эрт илрүүлэх ажлын хүрээнд умайн хүзүүний өмөнгийн оношилгоо, эмчилгээний удирдамжийг шинэчлэх нь сэдэвт хэлэлцүүлгийг 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Ингэснээр  ирэх онд хөрөнгө төсөвлөж умайн хүзүүн өмөнгийн өвчлөл тохиолдож болзошгүй 35,45 настай 45000 эмэгтэйчүүдийг үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

 

Таны сурталчилгаа