Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Од” авто угаалгын газар, “Найс” дэн буудлын үйл ажиллагааг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийхэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрчээ. Иймд тус газарт зөрчлийн хэрэг нээж үйл ажиллагааг зогсоосон. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар