Цаг үеийн мэдээ

Улзын хошууны ууган сургуулиудын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, Монгол Улсын ууган гавьяат багш, доктор профессор Д.Цэвэгмидийн нэрэмжит Дорнод аймгийн Баяндун сумын ерөнхий боловсролын сургууль өнөөдөр бага сургуулийн шинэ барилгын нээлтээ хийлээ. 

Нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, аймгийн Засаг дарга Ш.Ёл, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нарангэрэл нар оролцов. 

Бага сургууль Улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар урлаг заал бүхий 320 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд суманд бага сургууль ашиглалтад орж байгаагаараа онцлог юм. 

Баяндун сумын ЕБС-д нийт 600 орчим хүүхэд сурч хүмүүжиж байгаагаас бага ангид 300 орчим хүүхэд сурч, нэг ээлжээр хичээллэх боломж бүрдлээ.

Таны сурталчилгаа