Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-23.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 23.0 см, Увсын Улаангом, Хяргас, Малчин, Завханы Баянхайрханд 15.0 см, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Хүдэрт 14.0 см, бусад хэсгээр 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй байна.
Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-34 хэм, Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-27 хэм, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутаг, цас багатай энгэр ээвэр газар, Улз, Онон голын хөндий, Дорнодын тал нутгаар 3-13 хэм, бусад нутгаар 14-20 хэм хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Их нууруудын болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 36-43 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 27-35 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Улз, Онон, Халх голын хөндий, Дорнодын тал нутагаар 13-21 хэм, бусад хэсгээр 22-27 хэм хүйтэн хонов.
Салхи өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсжээ.
Улаанбаатар хот орчмоор өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 14-15 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 30 хэм, бусад хэсгээр 21-23 хэм хүйтэн хоносон байна.