2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрийн үйлдэлдээ шүүмжлэлтэй хандаж сурах хэрэгтэй болно. Мөн аливаа шийдвэрийг оновчтой гаргахын тулд бодит байдлыг хамгийн зөвөөр дүгнэх хэрэгтэй. Хол замд гарах гэж байгаа бол ганцаар явах хэрэггүй. Зарим нэг таарамж муутай хүмүүсийн өдөөн хатгалга, сөрөг хандлагыг тоолгүй өнгөрүүлж сурахыг зөвлөж байна.
Үхэр: Найзуудтайгаа уулзан, ажил амьдралын талаар санал бодлоо хуваалцаж, цаашдын ирээдүйн талаараа зөвлөлдөж магадгүй. Өөртөө итгэлтэй байж зарим нэг чухал ажлаас хойш суух хэрэггүй. Харин ч бусдыгаа манлайлан уриалж идэвхтэй үйл ажиллагаа явуулахын төлөө зүтгэх хэрэгтэй. Мөнгө төгрөгний хувьд санаа зовох зүйлгүй ч төдий л хангалттай бус байна.
Хамтатгах: Амжилт олж, байр сууриа баттай болгохын тулд нөлөө бүхий болон эрхэлсэн ажилдаа эзэн болсон хүмүүсийн туршлага, зөвлөгөөг сонсох хэрэгтэй. Мэргэжлийн ажилдаа амжилт гаргаснаар санхүүгийн нөхцөлөө сайжруулах магадлалтай. Ойр дотнын хүмүүстээ тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд таны санхүүгийн боломж хир байгаа нь туйлын чухал байна. Өрсөлдөгч нарын явуулах үйл ажиллагааг санаандгүй байдлаар илрүүлэх бололтой.
Мэлхий: Аливаа эрсдэлтэй үйлдэлд цаг хугацаанд шахагдсан нөхцөл байдлаас болж оролцвол мөнгө хөрөнгөө алдах магадлалтай. Боломж байгаа бол энэ удаа маш болгоомжтой байх нь зөв. Энэ нь санхүүгийн хувьд илүү аюулгүй байдал авчрах болно. Хайр дурлалын хувьд таны одоогийн байр суурийг тань эвдэхийг хүссэн эсрэг хүйсийн хүний хамааралд орохгүй байх хэрэгтэй болно.
Арслан: Санхүүгийн чадвар нэлээд муудна. Тайлан тооцоонд алдаа гарах, буруу дүгнэх зэрэг нөхцөл байдал үүсэж мэднэ. Гэнэтийн зардал нь ажил мэргэжлийн хүрээнд ноцтой асуудал үүсэхэд хүргэж болзошгүй. Хамт олноо анхааралтай сонсох шаардлагатай байна. Зайлшгүй тохиолдолд бий болсон нөхцөл байдалд тохируулан төлөвлөгөөгөө өөрчлөхийг од эрхэс зөвлөж байна.
Охин: Оюун санаагаа цэгцэлж, цааш өсөн дэвжихийн төлөө өөртөө хөрөнгө оруулалт хийнэ. Хэсэг хугацаанд мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, шинэ зүйл сурахад тодорхой цагийг зарцуулаагүй бол одооноос бүхий л боломжтой нөхцөл байдлыг өсөж хөгжихөд зориулахыг хүснэ. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө ялан дийлэх гол алхмыг өнөөдрөөс хийж эхэл.
Жинлүүр: Хүсээгүй сонголт тулгах нь таны нөхцөл байдлыг дордуулаад зогсохгүй сэтгэл санаагаар унагаж магадгүй. Сэтгэл хөдлөлтэй үедээ буруу шийдвэр гаргаж болзошгүй. Мөнгө төгрөгний асуудлаас болж хэн нэгэнтэй муудалцах явдал гарч мэднэ. Энэ нь гэр бүлийн харилцаанд таагүй магадгүй тул аливаа асуудлыг тийм ч их газар авхуулалгүй зохицуулаарай.
Хилэнц: Уйтгар гунигт автуулсан хэмнэл удаан үргэлжилбэл сэтгэл санааг хямрааж болзошгүй. Бусдыг өөртөө татах чадвар, дур булаам байдал тань өсөн нэмэгдэх тул өөрийгөө сэргээх арга хэмжээ аваарай. Санаандгүй учрал хайр сэтгэлийн харилцаа үүсгэж магадгүй. Алдаа гаргасан бол уучлал гуйхаас эмээх, цааргалах хэрэггүй. Мөн ажил хэргийн уулзалт, товлосон ажлуудаа хойшлуулах хэрэггүй.
Нум: Магтаал сайшаал нь таны эрч хүчийг сэргээж урам зоригийг нэмэгдүүлнэ. Та өөрийн мэдрэмждээ тулгуурлан томоохон шийдвэр гаргах бөгөөд энэ нь амжилт авчирна. Бүх нөхцөл байдалд тайван, нийлэмжтэй хандлага зонхилно. Энэ өдөр ихэнх хүмүүст аливаа асуудлаас эв зүйтэй, аятайхан гарах боломж олдоно. Хувийн амьдралынхаа нөхцөл боломжийг сайжруулна.
Матар: Энэ өдөр ажил хэрэгч хүмүүсийг амжилт хүлээж байна. Амжилтад хүрэхэд таны шаргуу зан чанар, бүтээлч сэтгэлгээ туслах болно. Хэн нэгнээс танд ирэх тусламж дэмжлэг нь түр зуурынх байх бөгөөд та илүүг хүсэж найдах хэрэггүй. Өөрөө өөртөө найдаж бүхнийг хийх эр зориг өөртөө суулга. Таны гэрлэн бүрхүүл бусдад нөлөөлөх чадвартай байна.
Хумх: Албан ажилд хувийн ашиг сонирхлыг илүүд тавих юм бол ахин дэвшихэд тань саад болохоос гадна хамтран ажиллагсдын дургүйцлийг хүргэж магадгүй. Гэнэт ирсэн ажил хэргийн саналд яаралгүй хариу өг. Сайтар бодож тунгаан байж, шийдвэр гаргахад оройтох зүйлгүй. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарна. Гэхдээ сэтгэлд бүрэн нийцсэн хүнээ олох гэж нэлээд хугацааг үдэж магадгүй.
Загас: Аар саар зүйлийг хүндээр тусгаж явган хэрүүл үүсгэх хэрэггүй. Таны уужим сэтгэл, тэвчээртэй байдал тань гэр бүлд ая тухтай, тайван байдлыг авчирна. Харин шинэхэн хосуудын хувьд ямар ч жижиг асуудлыг хэтэрхий хүндээр хүлээж авах хандлага ихсэж мэднэ. Хэрүүл маргаанаар ямар ч асуудал шийдэгдэхгүйг санаарай. Бие махбодын хувьд зовуурь багатай байсан ч өвчин хуучаа тоолгүй орхиж болохгүй.