Дээд боловсролын байгууллагын чадавх бэхжүүлэх Европын холбооны Erasmus+ RETEACH буюу "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэн нэвтрүүлэх" зорилготой Үндэсний хэмжээний төсөл албан ёсоор эхэлж байна.
Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр их сургууль ажиллана.
Уг төсөл 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Европын 3 их сургуулиуд болон Монгол улсын 5 их сургууль, 3 байгууллага хамтран хэрэгжүүлэх юм.
Universitatea TRANSILVANIA din Brasov
Universitа degli Studi di Palermo
CESIE ETS
Отгонтэнгэр их сургууль
Монгол Улсын Боловсролын Их сургууль
МУИС-ийн Зүүн бүсийн сургууль
Хангай олон улсын дээд сургууль
Дархан дээд сургууль
Боловсролын яам
Боловсролын ерөнхий газар
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн
Төслийн үр дүнд ногоон хэлэлцээр ба дижитал хөтөлбөрт нийцүүлэн багшийн боловсролын бодлого, үйл ажиллагааны сургалтын багц болон үндэсний бодлоготой уялдуулсан “Багшийн боловсролын 2027-2032 оны стратеги” боловсруулагдахын зэрэгцээ багшийн боловсролын бодлого, үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагуудын ажилтнууд чадавхжиж, багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийн туршлагуудыг нутагшуулах юм.