Цаг үеийн мэдээ

Томуу гэж юу вэ?

Томуу нь амьсгалын замаар халдварладаг вирусийн халдвар юм. Жил бүр олон сая хүн хүнд хэлбэрийн томуугаар өвчилдөг. 5-аас доош насны хүүхдийн эндэгдлийн 90%-иас дээш нь томуугийн хүндрэлийн шалтгаантай байдаг. 

Ханиад гэж юу вэ?

Ханиад нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Ханиадны 200 гаруй төрлийн вирус байдгаас риновирусаар үүсгэгддэг ханиад элбэг тохиолддог. Ханиадны вирус амьсгалын замаар дамждаг.

Ханиад, томууны шинж тэмдэг хоорондоо төстэй боловч, ялган оношлох нь эмчилгээний чухал ач холбогдолтой. Ханиад нь томуутай харьцуулахад амьсгалын замын хөнгөн өвчин юм. Ханиадны шинж тэмдэг цөөн хоног үргэлжилдэг бол томуугийн шинж тэмдэг хүнд явцтайгаас гадна удаан хугацаагаар үргэлжилнэ. Томуугийн хүндрэл богино хугацаанд уушгины хатгаа болон хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарах эрсдэлтэй.

Таны сурталчилгаа