УИХ-аас баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар /Шинэчилсэн найруулга/ анх удаа сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар хуульчилсан.
Засгийн газрын хуралдаанаар /2024-12-25/ сум, хороонд ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтын орон тоог тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ.
ГБХНХЯ-наас Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36.5-д заасны дагуу “Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ыг боловсруулж, батлах шатанд байна.
Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Нийгмийн ажлын ёс зүйн дүрэм, Нийгмийн ажлын үйлчилгээний нийтлэг шаардлага болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах бөгөөд аймаг, дүүргийн аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын дарга хуульд заасны дагуу хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг томилж, чөлөөлөх юм.