Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын бодлого чиглэлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, харьяа нэгжүүдийг мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах талаарх идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад шагнал, төрийн одон, медаль, гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2024.12.27/ “Сүлд” чуулгын танхимд боллоо.
Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон зөвлөлийн гишүүд оролцсон юм.
Арга хэмжээний үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд хэлсэн үгэндээ:
“...Өнгөрсөн онд Цагдаа, дотоодын цэргийн байгууллага эрх зүйн орчноо боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, техник, технологийн дэвшлийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг олон үр дүн, ололт амжилтаар дүүрэн жил байлаа.
Жил бүрийн энэ цаг мөчид эрхэлсэн ажил мэргэжилдээ эзэн нь байж, тогтвор суурьшил, хичээл зүтгэл, тэсвэр, тэвчээр, ур дүй, мэргэжлийн ур чадвар гарган үр дүнтэй ажиллаж, хамт олноо манлайлсан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2024 оны “Хөдөлмөрийн аварга алба хаагч”, “Оны онцлох алба хаагч”, “Арван тавны цагдаа” нараа тодруулж, шилдгээр шалгарсан алба хаагчдаа бие бүрэлдэхүүндээ танилцуулж, тэднийгээ алдаршуулж, бахархдаг онцлог нэгэн өдөр билээ.
Төр засаг, ард иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж, амжилт, бүтээлээ шударгаар дүгнүүлж, шилдгийн шилдгээр шалгарсан, төрийн одон медаль хүртсэн тэргүүний алба хаагч Та бүхнээр бахархаж, дахин баяр хүргэе...” хэмээв.
Мөн энэ үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас залуу гэр бүлийг дэмжих, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд идэвх зүтгэл, үр бүтээл, онцгой амжилт гарган ажилласан 55 алба хаагчид тус бүр 13 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж, гардуулан өгсөн юм.
“Хөдөлмөрийн аварга” алба хаагчаар
1. Цэрэндоржийн Баасанбат- Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч;
2. Батдоржийн Номин-Эрдэнэ- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч;
3. Галдангийн Сэрдамба- Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад;
4. Сэржготовын Адъяабазар- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч;
5. Даваасүрэнгийн Билигт- Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологийн хэлтсийн программ хангамж хариуцсан ахлах инженер, цагдаагийн ахлах дэслэгч;
6. Намсрайн Оюунбаатар- Санхүү, ар талын албаны Санхүүгийн хэлтсийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа;
7. Оюундалайн Шинэбаяр-Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч;
8. Бямбадолгорын Дашдаваа- Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн чиглэлийн ахлах сэтгэл зүйч, цагдаагийн ахмад;
9. Эрдэнэбаянгийн Чамин-Эрдэнэ- Орхон аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн ахмад;
10. Гансэлэмийн Ганболд- Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа;
11. Отгоны Батдэлгэр- Дотоодын цэргийн 810 дугаар (гэрээт) ангийн Хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч
12. Эрдэнэбаатарын Анхчимэг- Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хошууч
“Оны онцлох” алба хаагчаар
Ванчин-Эрдэнийн Батсайхан- Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад;
"Арван тавны цагдаа"-аар
Доржхүүгийн Энхбат- Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Эрдэнэцогт сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч;
Шагнагдсан нийт алба хаагч нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.