Цаг үеийн мэдээ

Манай улс оны эхний хоёр сард 770.3 сая ам.долларын экспорт, 750 сая ам.долларын импорт хийжээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 29 хувиар, импорт 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж ГЕГ-ын Статистикийн газраас мэдээлэв.

Экспорт буурахад Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрсний экспортыг зогсоосон нь голлон нөөлөөлжээ.

Тухайлбал, чулуун нүүрсний экспорт өмнөх оныхоос 1.2 сая тн, зэсийн баяжмал 37 мянган тн, боловсруулаагүй нефть 723 мянган баррелиар буурч,төмрийн хүдэр, цайрын хүдрийн баяжмалын экспорт бага зэрэг нэмэгдсэн байна.

Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-аас бус, ОХУ болон бусад орнуудаас түлхүү импортолж байна. Хуурай сүү, цөцгийн тос, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүний импорт буурч цай, ургамлын тос, маргарин, элсэн чихэр зэрэг нэрийн бүтээгдэхүүний импорт нэмэгджээ.

Оны эхний хоёр сард гаалийн байгууллага 140 хэрэг, зөрчил илрүүлж, 217 сая төгрөгний торгууль ноогдуулсан байна. Мөн 332 сая төгрөгний татварыг нөхөн төлүүлсэн бөгөөд татвар төлөх, гаальд мэдүүлэхээс зайлс хийх зөрчил их байгааг ГЕГ-ын Хэрэг зөрчилтэй тэмцэх тасгийн дарга Б.Сүхбаатар онцлов.

Таны сурталчилгаа