Цаг үеийн мэдээ

Шинэ коронавирусийн халдвар буюу COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ДЭМБ-ын таван зөвлөх байрлаж байсан Кемпински зочид буудлын таван өрөө, хонгил, лифт, зочин угтах болон хүлээлгийн хэсэг зэрэг нийт 320 метр квадрат талбайд энэ сарын 11-ний өдөр эцсийн халдваргүйтгэлийг хийсэн байна.

Эцсийн халдваргүйтгэлийн явцад Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд халдваргүйжүүлэх уусмалаас дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.

 Эх сурвалж: НМХГ

Таны сурталчилгаа